Боко Харам бүлэглэл Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно мужийн Дамбао хотыг эзэлжээ. Орон нутгийн цээрлүүлэгч бүлгийнхний мэдээлснээр Дамбао хотын төр захиргааны байранд Боко Харамын хар далбаа мандаж байгаа ажээ. Тэд 40 гаруй энгийн иргэнийг хөнөөж, хяналтаа тогтоосон байна. Дамбао хотод худалдаа хийхээр зэргэлдээх тосгоны иргэд цуглардаг юм. Хотыг буцаан авахаар Засгийн газрын цэргүүдийг байрлуулж эхэлсэн бөгөөд тулааны үеэр мужийн нийслэл Маидугури хотын зарим газрын цахилгааны эх үүсвэрийг тасджээ. Дамбао хот нь нийслэл Маидугури хотоос 83 километрийн зайтай ч засаг, захиргааны төв байрууд энд байрладаг ажээ. Боко Харамынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард хулгайлан авч явсан 200 гаруй охидыг Самбиса ойн цэргийн бааздаа нууж байгаа гэдэг мэдээллийг орон нутгийн иргэд өгч байна.



