Малайзын Засгийн газрын төлөөлөгчид Украины Харьков, Донецкт очиж, МН17 онгоцны хар хайрцгийг хүлээж авсан байна. Донецкийн БНУ-ын тэргүүн Александр Бородай хар хайрцгийг хүлээлгэж өгсний дараа "Өнөөдөр Донецкийн БНУ-ын түүхэнд чухал өдөр болж байна. Бид Украйнчуудын гарт алдалгүйгээр хар хайрцгийг хүлээлгэн өгч байна" гэжээ. Онгоцны хар хайрцагны мэдээллийг сэргээж, ослын шалтгааныг тогтоон гол буруутныг илрүүлэх боломжтой юм. Харин хохирогчдын цогцоснуудыг Нидерландын тал хүлээж аван Амстердам руу тээвэрлэхээр болжээ. Малайзын зургаан мэргэжилтэн энэ үед дагалдан хамт явах гэнэ.

Сэтгэгдэл (1)