АНУ-ын Иллиноис мужийн иргэн 27 настай Даниэл Сакстон хотын төвийн дэлгүүрээс даашинз хулгайлжээ. Тэрээр гэртээ ирмэгцээ даашинз өмсөж авахуулсан зургаа Фэйсбүүк хуудсанд нийтэлсэн байна. Цагдаа нар хамгаалалтын камер болон Фэйсбүүк хуудсанд нийтэлсэн зургийг харьцуулан бүсгүйг тэр дор нь баривчилжээ. “Бид нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хэрэгтнийг хурдан барьсан” хэмээн Цагдаагийн дарга Шаун Таллуто ярьсан байна. Харин Сакстон баригдсан даруйдаа зургаа устгажээ.

