Их Британийн ханхүү Жеоржийн нэг насны төрсөн өдрөөр нэг сая долларын үнэтэй хумсны хутга бэлэглэжээ. Хүүхдийн хумсыг гэмтээхгүй, зөөлөн байхаар зориулагдсан энэхүү эдлэлд тус бүр нь 3,200 долларын үнэтэй 350 ширхэг очир эрдэнэ шигтгэсэн байна. Ханхүүгийн төрсөн өдрийн бэлгийг 10 долоо хоногийн турш урласан гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хумсыг авах гэж багагүй асуудал үүсдэг. Тэгвэл дээрх хумсны хутга хүүхдийн анхаарлыг шууд татах учир саатуулах шаардлагагүй юм.



