
Английн иргэн 20 настай Ричард Мэйни Украинд осолдсон Малайзын онгоцонд сууж харамсалтайгаар амиа алдсан юм. Ричард амьд ахуй цагтаа Непалийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор өөрийн хуримтлуулсан 1000 доллараар сан байгуулжээ. Түүний найз бүсгүй Эбби Кларк сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсаны дараа хөрөнгө нь 6200 доллар болон арвижсан байна. 20 насандаа амиа алдсан Ричардын сайн дурын үйлс Эверестийн оргилд аялагчдад ихэд таалагдаж, хүмүүс түүнээр бахархах болжээ.