Францын ерөнхийлөгч Франсуа Олланд наймдугаар сарын 12-нд 60 нас хүрнэ. Тэрээр төрсөн өдрөөрөө хуримаа хийхээр шийдсэн талаар “La Parisien” сонинд мэдээлсэн байна. Түүний сүйт бүсгүй нь ерөнхийлөгчийн нууц амрагаар зарлагдсан жүжигчин бүсгүй Жюли Гайет юм. Нэгэн зочид буудлаас хосуудын хамтдаа гарч яваа зураг сонинд нийтлэгдэж, дотно харилцаа нь ил болсон. Олланд төрийн тэргүүн хатагтай В.Триервейлерээс албан ёсоор салж буйгаа мэдэгдсэн ажээ. Тэд гэрлэлтээ батлуулаагүй ч Триервейлерийг тэргүүн хатагтай хэмээн тооцож байв. Олланд жүжигчин бүсгүйтэй гэрлэлтээ батлуулах нь ард иргэдийн итгэлийг олоход тустай гэж ажиглагчид үзэж байна.