
Израйлийн Бен Гурион нисэх буудлаас 1,6 километрийн зайтай пуужингаар довтолсоны дараа АНУ, Европын авиа компаниуд нислэгүүдээ цуцлажээ. АНУ-ын Холбооны нисэх хүчний захиргаанаас Израйль руу зорчдог гурван компанид 24 цагийн турш нислэгээ түр зогсоохыг анхааруулсан байна. Европын нисэх хүчний зохицуулах төвөөс Тель Авив руу нисэхгүй байхыг шаардлаа. Харин Израйлийн Зам тээврийн яам нисэх буудлыг сайн хамгаалсан учир нислэгүүдээ зогсоох шаардлага байхгүй хэмээн мэдэгдсэн байна. “Boyd” группын шинжээч Майк Бойдын хэлснээр 1991 онд Персийн булангийн дайны үеэр нислэгүүдийг хойшлуулж байсан гэнэ. Түүний хэлснээр нислэгүүдээ зогсоосноор Америкийн компаниуд алдагдал хүлээх юм. Малайзын Боинг 777 онгоц Украинд осолдсонтой холбоотойгоор улс орнууд сонор сэрэмжтэй байх болжээ.