Бразилын Сан Карлост Лилика нэртэй ухаалаг нохой амьдардаг. Түүнийг байсан цагт найзууд нь хэзээ ч өлсөхгүй. Лилика хашаанд хамт амьдардаг муур, тахиа, илжгэнд хоол олж ирэх гэж үдэш бүр 6 км орчим газар тэнэж явдаг байна. Гурван жилийн өмнө найман зулзага төрүүлсэн Лилика тэднийгээ өсгөхдөө хүртэл хүнс хаанаас цуглуулахыг анддаггүй байсан гэнэ. Нохойны эзэн Лусиа "Амьтдын бие биенээсээ юу ч харамладаггүй чанараас хүмүүс ч бас суралцах хэрэгтэй" хэмээн ярьжээ.
