МН17-ийн хохирогчдын цогцсыг хүлээж авсан Засгийн газар Эиндховен цэргийн баазад дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулжээ. Хохирогчдын цогцсыг таниулах Хилверсум хот руу хүндэтгэлийн 40 гаруй машины цуваа явсан байна. Шарил ачсан онгоц газардахаас өмнө Нидерландын сүмүүд таван минутын турш хонх цохиж, төрийн далбаагаа бөхийлгөлөө. Мөн хохирогчдыг хүндэтгэж нэг минут дуугүй байжээ. Украины Засгийн газар ослын газраас 35 километрийн зайд хоёр цэргийн онгоц нисч явсан гэж мэдээлэв. Тус улсын эрх баригчид Оросыг шууд буруутгаагүй ч Засгийн газрын онгоц биш хэмээн үгүйсгэж байна.







