Тайванийн Гаосюн хотоос Магун хот руу нислэг үйлдэж явсан TransAsia Airways агаарын тээврийн компанийн ATR-72 зорчигч тээврийн онгоц өчигдөр орой осолдсон хэмээн BBC мэдээлж байна. Онгоцонд нийт 54 хүн зорчиж явсаны дөрөв нь багийн гишүүд байсан бөгөөд Пенгху арлын ойролцоо унажээ. GE222 нислэгийн дугаартай тус онгоц буулт хийлгүй байснаа гэнэт тэнцвэрээ алдаж, ойролцоох байшингийн дунд газардсан гэнэ. Тайванийн зам тээврийн яамны мэдээлсэнээр ослын улмаас 47 хүн амиа алдаж, 11 хүн хүнд гэмтэл авсан байна. Аврах ажиллагаанд 200 гаруй хүн оролцож байгаа ажээ. Амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэн хүний амь аврах бололцоог бүрэн дайчлаагүй хэмээн Засгийн газрыг шүүмжилжээ. Осол Тайваньд нүүрлэсэн Матмо хар салхи, хүчтэй борооноос үүдсэн гэж урьдчилан таамаглаж байна.
Сэтгэгдэл (1)