
АНУ-ын Засаг захиргаа Украины армид туслах зорилгоор цэргийн зөвлөхүүдээ илгээх болсоноо мэдэгдлээ. Өнгөрсөн сард Цагаан ордон Украинд 23 сая долларын тусламж илгээж, цэрэг, зэвсгээ бэхжүүлэхэд нь нөлөөлсөн юм. Энэ удаа цэргийн зөвлөхүүдээ илгээснээр Украины армийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх ажээ. Украины эрх баригчид салан тусгаарлагчдын агаарын довтолгооны эсрэг хэрэглэх радарын систем, илрүүлэх төхөөрөмжийг АНУ-ын талаас хүссэн байна. Пентагон Украины хүсэлтийг ёсоор болгожээ.