Египетийн аюулгүй байдлын албаны ажилтнууд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон түүний тэргүүн зөвлөхүүдийг металл илрүүлэгчээр нэгжсэн байна. Ажилтнуудын нэг нь түүний халаас хоосон эсэхийг шалгажээ. АНУ-ын дипломат төлөөлөгчдийг Абдулл Фаттах аль-Сиситэй ерөнхийлөгчийн ордонд уулзахад нь ийнхүү нэгжиж шалгалаа. Жон Керри Газын зурвас дахь Израйль, Хамас бүлэглэлийн хоорондын зөрчлийн талаар ярилцахаар Египетэд айлчилсан нь энэ юм. Төрийн нарийн бичгийн даргыг гадаад орнуудад айлчлахад нэгжиж шалгасан нь үл итгэсэн өнгө аястай доромжлол гэж дипломат албаныхан үзэж байна.

