Иракийн шоронд амиа золиослогч этгээдүүд бөмбөг дэлбэлсэний уршгаар 51 хоригдол, цагдаагийн есөн ажилтан нас баржээ. Гэмт этгээдүүдийн зам дээр тавьсан бөмбөг Тажи хотын шорон, шүүх яам, эмнэлгийг дэлбэлсэн гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Зэвсэгт этгээдүүд гал нээж, хамгаалалтын цэргүүдтэй тулалдсан байна. Суннит шашны дайчид Иракийн гол хотуудыг эзэлсэнээр хүчирхийлэл улам газар авчээ.
Сэтгэгдэл (1)