
Европын төв банк интернэт хакеруудын дайралтанд өртөж, хэдэн мянган хэрэглэгчийнхээ э-мейл хаяг, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог сэтгүүлчид, албаныхан хүмүүсийн харилцах хаягийг алджээ. Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Банкны эх сурвалжийн мэдээлснээр хакер нэрээ нууцалсан хаягаар нэвтэрч орсон гэнэ. Үүний улмаас 20 мянган хэрэглэгчийн э-мейл , утасны дугаар, шуудангийн хаяг хулгайлагдсан байна. Нууц кодоо алдсан банкны хэрэглэгчид хадгалсан мөнгөө алдсан байх вий гэхээс эмээх болжээ. Азаар Европын банк санхүүгийн мэдээллээ алдаагүй гэж төлөөлөгч нь мэдэгдэв.