
Дэлхий дээр үйлдэгдэж байгаа цахим халдлагуудын гуравны нэг нь Хятадад болдог тухай “Аками” технологийн сэтгүүлд нийтэлжээ. Өнгөрсөн оны 7-9 сард хийсэн судлагаанаас харахад нийт халдлагын 33 хувь Хятадаас үүсэлтэй байсан бөгөөд АНУ-д 13 хувь нь байна гэжээ. Дараагийн байранд Орос, Хятад Тайван зэрэг улсууд орсон байна. Мөн нийт халдлагын таваас доошгүй хувийг интернэт компаниуд үйлдэж байгааг тогтоосон байна. Тагнуулын байгууллагаас авсан мэдээллээр компьютерийн нийт мэдээллийн санг Хятадууд нийтлэг ашигладаг байна. Хятадуудын үйлдсэн халдлагын дийлэнх нь Майкрософт компанийн оруулсан мэдээллийн санд төвлөрч байсан тухай "Bloomberg"-ийн судлаач Дэвид Бэлсон нийтэлжээ.