
Алжир улсын “Air Algerie” компанийн зорчигч тээврийн “MD-83” онгоц өчигдөр нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон юм. Онгоцны сэгийг Мали улсын Агельхок болон Кидаль уулсын дундаас олсон ажээ. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан 116 зорчигч бүгд амиа алдсан тухай тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта мэдэгдэж, эмгэнэл илэрхийлэв. Ерөнхийлөгч онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй уур амьсгал нөлөөлсөн гэв. Онгоцны явсан агаарын зам агаарын ширүүн урсгалтай таарсан гэж Францын цаг уурын ерөнхий газраас мэдэгдсэн байна. Тус онгоцонд Франц улсын 51 иргэн зорчиж байсан юм. Тэдний ихэнх нь Алжирт зохион байгуулагдаж буй Олон улсын бизнесийн чуулга уулзалтад оролцохоор явж байжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ослын шалтгааныг олж, үнэн зөв мэдээлэл өгөхийг Алжирийн Засгийг газраас хүссэн байна. MD-83” онгоцонд 1-14 насны 17 хүүхэд зорчиж явсан тухай Алжирийн агаарын тээврийн яамны сайд Буркина Фасо “AFP” агентлаг өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Сэтгэгдэл (2)