Хятадын Сичуань мужийн Ченгду хотын гуйлгачин эр жинсэн өмдөө доошоо татан хөлгүй хүн болж жүжиглэдэг байжээ. Нэгэн цагдаагийн ажилтан түүнд туслахаар хүрч очиход өмд нь дээшээ татагдан баригджээ. Ченгду хотын төвд гуйлгачид бөөгнөрч байгааг хязгаарлахаар цагдаа нар компанит ажил өрнүүлж байна. Сичуань мужийн Иргэний хэргийн товчоноос гуйлгачдад мөнгө өгөхийг болиулж, оронд нь асран хамгаалах төвд хүргэх санаачлага гаргаад байна. Мөн Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг хотуудын төв хэсэгт ийм компанит ажил өрнөжээ.



