
Филиппин улс 100 сая дахь иргэнээ өлгийдөн авчээ. Ням гаригт шилжих шөнө мэндэлсэн охиныг Женналин Сентино гэж нэрлэсэн байна. Мөн үүнтэй зэрэгцэн тус улсын амаржих газруудад 100 хүүхэд төрсөн талаар “Франс-Пресс” агентлаг мэдээлэв. Филиппиний Засгийн газраас хүн амаа цөөлөх бодлого явуулж байгаа аж. Харин Ромын католик шашнаас үүнийг нь эрс эсэргүүцжээ. Учир нь филиппинчүүдийн 80 хувь нь католик шашинтан юм. Эрх баригчид 10 жил мэтгэлцсэний үр дүнд ядуу өрхийн дунд жирэмснээс хамгаалах арга хэрэглэхийг хуулиараа зөвшөөрүүлж чаджээ. Тус улсын хүн амын 25 хувь нь нэн ядуу юм.