Камеруны Колофата хотын орлогч даргын эхнэрийг Боко Харам бүлэглэл хулгайлан авч явсан талаар Нигерийн арми мэдэгдэв. Колофата хотын дарга, шашны удирдагчийг мөн гэрээс нь хулгайлсан гэнэ. Нигерийн хойд мужид хүчээ авсан Боко Харам бүлэглэл шашны урсгалаа дэлгэрүүлэхээр хөрш зэргэлдээ Камерунд халдлага үйлдэх болсон байна. Тус бүлэглэлийн дайчид өмнө нь Франц, Хятадын сайн дурын ажилтнуудыг хулгайлж байсан удаатай.
