
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины охин Мариа МН17 онгоцны осолтой холбоотой шүүмжлэлээс болж Нидерланд дахь гэрээ орхин явжээ. “Бид онгоц осолдсоноос хойш Мариаг хараагүй” гэж хөршүүд нь ярьсан байна. Нидерландчууд онгоцны ослоор 193 иргэнээ алдсаны дараа Орос, Украинчуудыг зэмлэн буруушаах болсон юм. Тиймээс Путины охиныг Нидерландаас хөөн гаргах хэрэгтэй гэсэн санал гаргаж байлаа. 29 настай Мариа найз залуу Жоррит Фасены хамтаар Амстердамын нисэх онгоцны буудлаас 32 километрийн зайтай газар амьдардаг байжээ. Путин Екатерина, Мариа хэмээх хоёр охинтой бөгөөд тэдний талаарх мэдээлэл нууцлагдмал байдаг.
Сэтгэгдэл (5)