
Нохдод хүнтэй адил ах, дүү нартайгаа маргалдах юмуу хайртай нэгнээ харамлах мэдрэмж төрдгийг шинэ судалгаагаар баталжээ. Калифорнийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар ноход энэ мэдрэмжээ хуцаж, гийнах, сүүлээ шарвагануулах зэргээр илэрхийлдэг байна. Мөн нүдэнд нь уурлаж, хилэгнэсэн харц илэрдэг гэнэ. Судлаачид 36 нохойг хамтад нь амьдруулж, камераар сэтгэл хөдлөлийг нь ажигласан байна. Ингэхэд эзэн нь үл тоомсорлосон тохиолдолд атаархаж, харамлах сэтгэл төрж буйг нотолжээ. Өмнө нь эрдэмтэд зургаан сартай хүүхэд ээжийгээ харамлан харддаг гэж үзсэн юм. Нярай хүүхдүүд хардаж буйгаа хэлж чадахгүй ч уурлах зэргээр илэрхийлдэг ажээ.
Сэтгэгдэл (1)