Бээжин хотын оршин суугчдын амралт, чөлөөт цагт зориулан босгосон аварга том хийлдэг бах мэлхий экс удирдагч Зянь Зэминтэй адилхан болсон гэдэг шүүмжлэл интернэтэд тархжээ. Үүний дараа Коммунист намын хяналтын товчооноос хийлдэг тоглоомыг хориглосон байна. Хятадын уламжлалаар амжилтын бэлгэдэл болсон бах мэлхийг 22 метрийн өндөртэйгөөр босгожээ. Гэвч интернэт хэрэглэгчид экс коммунист удирдагчийн нүдний шилтэй зурагтай харьцуулж, тоглоом хийх болсон байна. Юяантан цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн тус мэлхий нэг сарын дотор шүүмжлэлийн бай болжээ.
