АНУ-ын Калифорн мужид маш хүчтэй түймэр асч, 10 гаруй байшин барилга сүйдэж, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Сакраментогийн бүс нутагт 4000 акр газарт түймэр хурдацтай тархаж байх хооронд Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэн галд автсан байна. Лос Анжелесын зуны халуун салхинд цохигдсон хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн бол 20 настай нэг хүн нас баржээ. Хэт халууны улмаас газар тариалангийн бүс нутагт түймэр хурдан тархаж байгаа ажээ. Галыг унтраахаар DC-10 агаарын танкаар 1500 гал сөнөөгч ажиллаж байна.








Сэтгэгдэл (1)