Японы Нагасакигийн Сасебо хотын 15 настай сурагч ангийнхаа найзын амийг хороосон хэргээр баривчлагджээ. Цагдаа нарын хэлж буйгаар тэрээр хохирогчийг зодож, хоолойг нь боймлон хороосон байна. Дараа нь толгой руу нь хүнд зүйлээр цохиж, гарыг нь тасалж харгис авирласан аж. Хохирогчийн цогцсыг сэжигтний гэрээс олсон байна. Хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Дээрх хэрэг интернэтэд бичсэн сэтгэгдлээс үүдэлтэй гэж гэрчүүд мэдээлэв. Арван жилийн өмнө 11 настай сурагч охин найзынхаа гарт амиа алдсан хэрэг гарсан юм.