Энэхүү зураг дээрх эр онгоцонд зорчиж явахдаа толгойдоо гялгар уут угласан байгааг харж байна. Жүүд шашин шүтэгч тэрээр энэ талаараа “олон нийтийн дунд явахдаа эмэгтэйчүүдээс хол байх хатуу дүрэм баримталдаг” учраас ингэсэн гэж тайлбарлаж байгаа юм. Энэ эр бүхэлдээ хав хар өнгөөр хувцасладаг байна. Мөн толгойгоо гялгар уутаар бүтээсэн нь аялагчдыг хамгаалах гэсэн хэрэг гэж энэ хачин үйлдлээ тайлбарлажээ. Харин Израйлийн Тель Авив хотод онгоц газардах хүртэл хүмүүс түүнээс айж байсан гэнэ. Зорчигчид иймэрхүү хүмүүсийг ачаа бараа байна гэж андуурах явдал гардаг учраас зорчуулахгүй байх шийдвэрийг нисэх онгоцны компаниуд танилцуулжээ. Мэдээж хэрэг толгойдоо битүү гялгар уут угласан үед амьсгалахад маш хэцүү учраас жижигхэн нүх гаргадаг байна.
Сэтгэгдэл (1)