Украины хямралтай холбоотойгоор АНУ, Европын холбоо Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. Өмнөх хориг арга хэмжээнүүд нь дорвитой өөрчлөлт авчирч чадаагүй учир нэмэлт алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Энэ хооронд Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест Украины хямралыг намжаахын тулд авах арга хэмжээгээ удахгүй танилцуулна гэв. Франц, Их Британи, Итали, Германы удирдагчид ямар хориг арга хэмжээ авахаа ярилцаад эхэлжээ.
