Оросын хэрэглэгчийн эрхийг хамгаалах Россельхознадзор McDonald’s-ийн түргэн хоолны сүлжээний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Новгород хотод хийсэн шалгалтаар чизбургерын найрлагад антибиотик байсан нь ил болжээ. Мөн чизбургер, шэйк, зайрмаг зэрэг бүтээгдэхүүн нь чанарын шалгалтад бүдэрсэн байна. Тэр дундаа Герман, Чехээс импортолж оруулсан бяслагны хадгалалтын хугацааг уртасгахын тулд антибиотик нэмсэн ажээ. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнд хэзээ ч антибиотик нэмж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Бриксийн орнуудаас Орос нь түргэн хоолны хамгийн том зах зээл юм. Америкийн компаниуд Оросод 25 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.
