Нидерланд дахь олон улсын арбитрын шүүх газрын тосны Юкос компанийн үүд хаалгыг хаасан Оросын Засгийн газар 51,57 тэрбум долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Нидерландын 197 хүн амиа алдсан МН17 онгоцны осолтой холбоотой гаргасан гэж ажиглагчид үзэж байна. Харин шүүгчид Михайл Ходорковский хэмээх улс төрийн өрсөлдөгчөө шоронд хорьж, улсын өмчит Юкос компанийг дампууруулсан гэж буруутгав. Оросын газрын тосны компанийг татвараас зугтаасан гэдэг шалтгаанаар хаасан юм. 10 жил шоронд хоригдсон Ходорковский энэ оны эхээр суллагдсан юм.
