НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны долдугаар сард Панамын сувгийн ойролцоо бүслэгдсэн усан онгоцны операторыг хар жагсаалтандаа оруулжээ. Пхеньянд төвтэй Чон Гон Ган хэмээх оператор компани нь Зөвлөлтийн үеийн зэвсэг, байлдааны онгоцнуудыг нууцаар тээвэрлэж байсан юм. Тиймээс тус компанийн хөрөнгийг царцааж, аяллын хориг тавьжээ. Кубын эрх баригчдын мэдээлсэнээр нийт 240 тонн зэвсэг тээвэрлэж явсан ажээ. 2006, 2009 онуудад Пхеньян цөмийн зэвсэг туршсаны дараа бүх төрлийн зэвсгийг коммунист орнууд руу экспортлохыг хориглосон байна.

Сэтгэгдэл (1)