
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху урт хугацааны дайн хийхэд бэлэн гэж мэдэгджээ. Тиймээс Газ хотын ойролцоох гурван сууринг орхин явахыг Палестинчуудад сануулав. Өнөө өглөө болсон дэлбэрэлтэд Хамас бүлэглэлийн “Al Aqsa” телевиз, радиогийн барилга өртсөн байна. Арабын телевизийн мэдээллийн сүлжээний төв байр ийнхүү нурж эхэлжээ. Мөн Газ хотын Абу Кадра хэмээх Засгийн газрын цогцолбор дэлбэрсэн ажээ. Палестины хилийн ойролцоо Израйлийн цэргүүд танкаар довтолж, таван иргэний аминд хүрлээ.
Сэтгэгдэл (1)