
Гурван долоо хоногийн турш үргэлжилж буй Израйль-Палестины зөрчлийн хор хохирлын хэмжээ төсөөлж баршгүй их болжээ. Энэ хооронд Палестины 1300, Израйлийн 56 иргэн амиа алдсан байна. Израйльчуудын тооцоолсоноор Хамас бүлэглэлд 10 мянган пуужин байгаа гэнэ. “Хэрэв дайснуудад бидний довтолгоо хангалтгүй байгаа бол манай дайчдад тэднийг гайхшруулах чадвар бий” хэмээн Хамас бүлэглэлийнхэн онлайнд нийтэлжээ. Харин Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху дайныг сунжруулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэрээр “Бидний зорилго бол Газын зурваст пуужингийн довтолгоонд өртөж буй Израйлийн иргэдийг чөлөөлөх юм. Мөн тэсрэх бөмбөгөнд өртөж, хулгайлагдаж буй хүмүүсийг аврах явдал мөн” хэмээн ярьжээ. Газад Израйлийн армийн босгосон тус бүр нь 3 сая долларын үнэтэй 32 туннель бий. Израйлийн цэргүүд эдгээр туннельд орогнож, агаараар довтолсоор байгаа билээ.