Канадын Үндэсний судалгааны зөвлөлийн компьютерыг Хятадын тагнуулууд хакерджээ. Харин Оттава дахь Хятадын элчин сайдын яам энэхүү мэдээллийг ор үндэсгүй зүйл хэмээн няцааж байна. Тус зөвлөл нь хувийн компаниудад зөвлөгөө өгч, зах зээлд шинэ технологийг танилцуулах үүрэг хүлээдэг ажээ. Канадын технологийн салбарын худалдааны гол түнш нь Хятад юм. Харин ямар учраас халдлага үйлдсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ.
