Гвинейн нийслэл Конакрид Исламын шашны баярыг тэмдэглэж, тоглолт үзэж байсан хүмүүс рүү алуурчид дайрчээ. Гэмт халдлагын улмаас 24 хүн нас барж, хэдэн арван хүн шархадсан байна. Нас барсан хүмүүсийн 13 нь насанд хүрээгүй охин байсан гэдгийг эмнэлгээс мэдээлэв. Эмгэнэлт хэргийн дараа Гвинейд долоо хоногийн гашуудал зарлажээ. Уг хэрэг Конакри хотын баруун захад орших Ратомагийн эрэг дээр гарсан гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Олон нийтийг хамарсан соёлын арга хэмжээ зохион байгуулсан нь тэрслүү үзэлтнүүдийн дургүйцлийг төрүүлж, халдлага гарахад нөлөөлсөн гэж эрх баригчид үзэж байгаа ажээ.
