
Хурдацтай тархалтаараа рекорд эвдээд буй Эбола вирусын халдвартай тэмцэхээр Сьерра Леонд ажиллаж байсан эмч өөрөө нас баржээ. 100 гаруй өвчтөнийг асарч байсан Шейк Умар Кан өөрөө халдварласан байна. 39 настай тэрээр сайн дураараа өвчтнүүдийг аврахаар ажилласан үндэсний баатар ажээ. Гвиней, Либер, Сьерра Леон улсад өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 672 хүн Эбола вирусаар амиа алдсан юм. Вирусыг хэрхэн эмчлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд халдварласан тохиолдолд бөөлжих, гүйлгэх, дотуур болон гадуур цус алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халдварласан хүмүүсийн 60 орчим хувь нь нас бардаг гэсэн судалгаа гаргажээ. Одоогоор Нигерийн 21 сая хүн амтай Лагос хотод халдварын тархалт эрс нэмэгдэж түгшүүрийн харанга дэлдэж байна.
Сэтгэгдэл (3)