Хятадын Шинжианд даваа гаригт гарсан террорист халдлагын улмаас 10 гаруй хүн амиа алджээ. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр хутга барьсан этгээдүүд Шаче дүүргийн цагдаагийн хэлтэс, төр захиргааны байр руу дайрсан байна. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн заримыг газар дээр нь буудаж хороожээ. Энэ үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дотор Уйгур, Хан үндэстнүүдийн аль аль нь байгаа гэнэ. Мөн террористууд 30 гаруй цагдаагийн машиныг шатааж, эвдэлсэн ажээ. Хятадад удаа дараа гарч буй террорист халдлагад Уйгуруудыг буруутгаж, хоморголон баривчилж байгаа. Улс төрийн хатуу бодлого, ялгаварлан гадуурхалт нь Уйгуруудын дургүйцлийг төрүүлэх болжээ.
