
Либерийн Засгийн газар Эбола вирусын тархалтыг зогсоохоор бүх сургуулийг хаажээ. Зарим газар хорио цээрийн дэглэм тогтооно гэж ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф мэдэгдсэн байна. Баруун Африкт Эбола вирусаар халдварласан хүний тоо 672-т хүрч, түгшүүрийн харанга дэлджээ. НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллага “Peace Corps” 340 сайн дурын ажилтнаа эргүүлэн татахаар болсон ажээ. Сьерра Леон, Гвиней, Либерит ажиллаж байсан сайн дурын ажилтнууд өөрсдөө халдварлаж, нас барсан тохиолдол гарсан учир салан тусгаарлах арга хэмжээ авч эхэллээ. Эбола вирусаар халдварласан хүмүүсийн 90 хувь нь нас бардаг гэж үзэж байгаа ч эрт арга хэмжээ авбал эдгэрэх бүрэн боломжтой. Халдвар авсан тохиолдолд халуурах, цус алдах, гүйлгэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна.
Сэтгэгдэл (1)