
Нигерийн Кано хотын нэгэн коллежийн хотхонд эмэгтэй амиа золиослогч бөмбөг хаяж, гурван хүнийг хөнөөж, долоон хүнийг хүнд шархдуулсан байна. Хэрэг гардаг өдөр цагдаа нар цээжиндээ тэсрэх бөмбөг нуусан 10 настай охиныг баривчилжээ. Мөн Кацина мужид Боко Харамтай холбоотой байж болзошгүй гурван өсвөр насны охиныг баривчилсан ажээ. Нигерийн хойд мужид хяналтаа тогтоохыг эрмэлзэж буй Боко Харам бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй халдлага үйлдэх болсон юм. Тэднийг барьцаалж авсан охид бүсгүйчүүдийг өөрсдөдөө урвуулж, амиа золиослогч болгож байж болзошгүй гэж эх сурвалжууд таамаглаж байна.