
Хоёр Солонгосын хилийн орчим дахь Пажу хотод сайн дурын хүмүүс цугларч, 50 агаарын бөмбөлгөөр 10 мянган ширхэг чокопай илгээжээ. Кэсон аж үйлдвэрийн бүс дэхь Өмнөд Солонгосын үйлдвэрт ажиллаж буй Хойд Солонгосчууд өөрсдийн чокопайны хар захыг бий болгож, хэт хөөргөдсөн үнээр худалдаалдаг байна. Хойд Солонгост чокопайг капитализиын бэлгэдэл хэмээн хэрэглэхийг хориглодог тул ажилчид Кэсонд зах зээлээ өргөжүүлжээ. Тиймээс “Өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосын ард түмэнд агаарын бөмбөлгөөр чокопай илгээсээр байх болно” гэж дээрх арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Чү Сун Хи ярив. Пхеньяны бодлогыг эсэргүүцэгчид агаарын бөмбөлгөөр ухуулга хуудас илгээсэн тохиолдол өмнө нь гарч байсан удаатай. Харин Хойд Солонгосын удирдагчид ийм үйлдлээ таслан зогсоохыг шаардсан юм.
Сэтгэгдэл (1)