
Хамтлагийн гишүүдээс Мария Алёхина, Надежда Толоконникова нар хоёр жил хорих ял сонсож 21 сар торны цаана суусан бөгөөд тэд үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газрыг Европын Хүний эрхийн шүүхэд өгчээ.
Тэд өөрсдийг нь үндэслэлгүйгээр хорьж шоронд байхад нь зүй бус хандсан хэмээн тус бүртээ 120 мянган евро, мөн өмгөөлөгчийн төлбөр болох 10 мянган евро нэхэмжилсэн байна. Н.Толоконниковагийн аав "Московский Комсомолец" сонинд өгсөн ярилцлагадаа "Тэд дэндүү бага мөнгө нэхэмжиллээ. Эрх баригчдаас 250 сая евро нэхэх хэрэгтэй" гэжээ.
Тэд Европын Хүний эрхийн шүүхэд 2012 онд зургадугаар сард анх гомдол гаргасан боловч өдий хүртэл хавтаст хэрэг үүсгээгүй байжээ.
24tsag.mn