
Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоганы орлогч Булэнт Аринк эмэгтэйчүүдийг олон нийтийн газар инээх хэрэггүй гэжээ. “Охид олон нийтийн газар инээх хэрэггүй. Тэд цэвэр ариун байдлаа хадгалах ёстой” хэмээн хэнэг ч үгүй ярьсан байна. Эрчүүдийг хэт дээгүүр үнэлдэг уламжлалт сэтгэлгээтэй Турк улсад хүний эрхийг хамгаалахын төлөө компанит ажил идэвхтэй өрнөх болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих явдал Туркт Европын бусад улс орнуудаас өндөр байдаг. Сүүлийн 10 жилийн дотор Туркт 7000 насанд хүрээгүй охин хүнтэй гэрлэжээ. Хүсээгүй жирэмслэлтийн асуудал хурцаар хөндөгдөж байгаа энэ үед Эрдоган Турк эмэгтэйчүүд 3-5 хүүхэдтэй байх хэрэгтэй гэж хэлж байсан удаатай. Мөн жирэмснээс хамгаалах эм хэрэглэхийг хориглох хэрэгтэй гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл (1)