
Хойд Африкийн Ливи улс дахь улс төрийн зөрчил тэмцэл хурдцаж байгаа учир Францын эрх баригчид Триполи хот дахь элчин сайдын яамаа түр хааж, цагаачдыг нүүлгэн шилжүүлжээ. "Бид Ливи дэхь Франц үндэстнүүдийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ" гэж дипломат төлөөлөгч мэдэгдсэн байна. Триполи, Бенгази хотуудад гарсан халдлагын улмаас зуу гаруй энгийн иргэн амиа алдсаны дараа ОПЕК-ийн орнууд нутаг нэгтнүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовох болжээ. 2011 онд дарангуйлагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш Барууны иргэд халдлагад өртөх нь ихэссэн байна.