Орчин үеийн тохилог амьдралын хэв маяг артерийн судас бөглөрөхөд нөлөөлдөг гэж буруутгадаг. Тэгвэл бидний эртний өвөг дээдэс хүртэл энэ төрлийн өвчнөөр шаналдаг байсныг эрдэмтэд тогтоожээ. 3000 жилийн өмнө амьдарч эртний Египет хүний муммиг судалж үзээд зүрхний өвчтэй байсныг нь олсон ажээ. Мөн зүрхний шигдээс, даралт харвах, судас нарийсах зэрэг өвчтэй байсныг бусад мумминуудаас илрүүллээ.
Гэхдээ өвчний илрэх зовиур, шинж тэмдэг нь одоогийнхоос эрс ялгаатай байсан гэж үзэж байна. Орчин үед өөх тостой хоол хэрэглэх, тамхи татах нь эдгээр өвчинд хамгийн буруутай гэж шүүмжилдэг. Эрт үед хүмүүс тамхи татдаггүй байсан болохоор ил гал дээр хоол хийж идсэн утаа нь нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Тиймээс зүрх, судасны өвчинд нөлөөлж буй хүчин зүйлсийг дахин нягтлах шаардлагатай болжээ.