Эмэнд тэсвэртэй хумхаа өвчин Зүүн Өмнөд Азид тархаж, Камбожи, Тайландын хилд хүрчээ. Тиймээс хумхаа өвчний шимэгчтэй тэмцэх дорвитой алхам хийхийг эрдэмтэд сануулж байна. Ази, Африкийн 10 гаруй орны хумхаа өвчнөөр өвчилсөн 1000 хүнд судалгаа хийж үзэхэд шимэгч артемисининс хэмээх эмэнд тэсвэртэй болж буйг нотолжээ. Хэрэв шумуулнаас халдварладаг уг өвчний тархалтыг нэн даруй зогсоохгүй бол байдал хүндэрч болзошгүй гэнэ.
