Израйль, Палестины Хамас бүлэглэл өнөөдрөөс эхлэн 72 цагийн турш харилцан гал нээхгүй байхаар тохиролцжээ. Гал зогсоох гэрээ дуусах хүртэл аль аль талууд тогтуун байхыг НҮБ, АНУ-ын хамтарсан мэдэгдэлд сануулав. Удахгүй Каир хотноо талуудыг түр эвлэрүүлэх асуудлаар хуралдах гэж байна. Израйльчууд Газын зурвас руу зэвсгээр довтолж эхэлсэнээс хойш 1422 Палестин иргэн амиа алджээ. Мөн 53 Израйль цэрэг амь үрэгдсэн юм. Израйльчууд энэхүү үйлдлээ Газын зурвас дахь иргэдээ Палестины цэргүүдийн довтолгооноос хамгаалах зорилготой гэж тайлбарладаг.
