Тайванийн Гаосюн хотод шатахуун түгээх газар дараалан дэлбэрсэний уршгаар 22 хүн амиа алдаж, 270 орчим хүн гэмтэж бэртлээ. Шатахуун асгарсан шалтгааныг тогтоогоогүй байгаа ч шахуурга задарсанаас үүдэлтэй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Дэлбэрэлт 2-3 км газрыг хамарсан учраас аврах ажиллагааг зохион байгуулахад хүндрэл учруулсан ажээ. Ослын газар ажиллаж байсан дөрвөн гал сөнөөгч амиа алджээ. Аврах ажиллагаанд оролцох хүн хүч дутмаг байгаа учраас зэргэлдээх Тайнан, Пингтун хотын гал сөнөөгчид, цэргүүд нэмэгдэн ажиллаж байна. Ослын дараа ард иргэдийг ажил, сургуульдаа явахгүй байж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг нутгийн удирдлагууд сануулав. Мөн шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг түр зогсоосон байна.










Сэтгэгдэл (4)