
Украины парламент ерөнхий сайд Арсений Яценюкийг огцруулахаас татгалзжээ. Түүнийг салан тусгаарлагчдын эсрэг довтолж буй армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гаргахад чухал хувь нэмэртэй хүн гэж үзсэн байна. Оростой хил залгаа оршдог Донбасс мужид таван сарын турш үймээн үргэлжилж, Славянск хотыг босогчид хяналтандаа авч, Донцек, Луханскт армийн цэргүүд шахагдан Украины дотоод нөхцөл байдал хүндэрлээ. Ийм үед эв нэгдэлтэй байж, салан тусгаарлагчдын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж Украины ерөнхийлөгч Петро Порошенко мэдэгджээ. Парламент 2014 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, 758 сая долларын санхүүжилтыг цэргийн салбарт оруулахаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд Арсений Яценюк ОУВС-аас 17 тэрбум долларын санхүүжилт авахаар тооцолж байгаа ажээ.
Сэтгэгдэл (4)