
Хятадын удирдагчид 2020 он гэхэд 100 сая иргэн хөдөөнөөс хот руу шилжин ирнэ гэж тооцоолж, тэдний нийгмийн халамжийн үйлчилгээ, ажлын байрыг нь бэлтгэхэд анхаарах болжээ. Мөн хөдөөнөөс хот руу шилжин ирэгсдийн иргэний бүртгэлийн үйлчилгээг хөнгөлөхөөр болсон байна. Энэ нь хөдөөгийн иргэд нийгмийн халамж, боловсролын үйлчилгээнээс таслагдаж байгааг өөрчлөх зорилготой гэнэ. 2020 онд Хятадын 1,4 тэрбум хүн амын 60 хувь нь хотод амьдрах бөгөөд тосгоны сая сая оршин суугчид ирээдүйн эдийн засгийг авч явах юм. Тэгэхээр том хотуудад удаан хугацаагаар ажиллах боломжийг хөдөөгийн иргэдэд олгох бол чадварлаг ажилчид хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөхүйц түвшинд хүрэх юм. Мөн фермер эрхлэхээ болихоор шийдвэл газраа зарах боломжийг олгох гэнэ. Тэдний тэтгэвэрийг нэмж, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах замаар аажимдаа хүн амын боловсролын ялгааг арилгана гэж тооцож байна.