
БНСУ-ын парламентын сонгуульд ерөнхийлөгч Пак Ген Хигийн тэргүүлдэг Сэнүри буюу Шинэ дэлхий нам ялалт байгуулжээ. Тус намын гишүүд Үндэсний ассамблейн 300 суудлын 158-ыг нь авсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард далайд живсэн “Севол” хөлгийн ослоос болж ард иргэд эрх баригч намд итгэл алдарсан нь хэд хэдэн санал асуулгаас харагдаж байв. Харин Солонгосчууд Пак Ген Хид дахин итгэл хүлээлгэсэн нь эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой гэж ажиглагчид үзжээ. Пак ерөнхийлөгч экспортоос ихээхэн хамааралтай болсон улсынхаа эдийн засгийг шинэчлэхээ амласан нь түүнийг ялалтад хүргэсэн бололтой.