Бразилын ширэнгэн ойгоос судлаачдын огт мэдэхгүй, шинэ омгийнхон гарч иржээ. Перу улстай хил залгаа оршдог Энвира мөрний ойролцоох ширэнгэд амьдардаг эдгээр хүмүүс томуу, сахуугаар өвчилж, нас барах болсон тул соёлт ертөнцөөс тусламж гуйж байгаа гэж хэлмэрч Жаминава Хосе Коррейя AFP агентлагт тайлбарласан ажээ. Тэд бусад омгийнхонтой адил Паноан хэлээр ярьдаг учир ойлголцоход амар байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Перу улсын хар тамхины наймаачид омгийн хүмүүсийг буудаж, айлган сүрдүүлсэн учир ийнхүү дайжихад хүргэсэн бололтой. Хүмүүс ширэнгэн ойн амьдралд гай болж буйд ихээхэн санаа зовж байгаагаа “Survival International” байгууллагын төлөөлөгч Фиано Ватсон ярьжээ.


Сэтгэгдэл (1)