
Хятадын Жежиан мужийн Венжоу дахь агуулахаас 30 мянган ширхэг хуванцар савтай ундаа алдагджээ. Нийт 30 мянга орчим долларын үнэтэй бүтээгдэхүүнийг 43 настай Жан Жао хулгайлсан болох нь тогтоогдсон байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй Жан Жао ундааны хуванцар савыг 17 доллараар худалдах гэж хулгайлсан гэнэ. Хэрэгтэн ундааг асгаж, савыг нь авч явсан гэж цагдаа нар мэдээлэв. Жан энэхүү үйлдлээ хууль бус гэж мэдээгүй хэмээн тайлбарлав. Түүнд 10 жил хүртэл хорих ял оноох нь тодорхой болжээ.


























































Сэтгэгдэл (4)